Бодол
2011-10-14
охид

Арван жилд сурч байх үе хүний амьдралын хамгийн гэгээхэн үе байдаг.Амьдралын тухай юу ч мэдэхгүй. Тэр тумсаа охидууд хэдэн жилийн дараа түүний амьдралд юу тохиолдож болохыг ч мэдэхгүй бэлтгэлгүй байдаг. Учир нь оюутан болоод  амьдрал зохионо, ээж болно гээл..........олон олон асуудал гарч ирэхэд ямарч бэлтгэлгүй мэдлэггүйгээсээ болоод амьдралдаа алдах,амьдралд сонирхолгүй болох гээд бэрхшээлтэй тулгардаг. Иймээс миний энэхүү бичих гэж байгаа зүйлийг арван жилийн гэнэн цагаахан сэтгэлээр жигүүрлэн амьдарч байгаа охидууд та нар уншаарай.

 

Эмэгтэй хүн гэдэг хорвоогийн жамаар хүнтэй сууж, хүүхэд төрүүлдэг.

 

1-д Амьдралын ханиа сонгох тал дээр

 

Амьдралыг хамтдаа туулах насан туршдаа хамтдаа байх хүнийг сонгоно гэдэг хамгийн чухал бөгөөд хүнд сонголт. Энэ сонголтонд сэтгэлийн хөөрлөөр хандаж огтхонч болхгүй.Чамд чиний үерхэж байгаа найз залуу чинь одоохондоо зөвхөн таалагдаж , түүний бүх зүйл л сайхан санагдана.Чи тэрний талаар юу ч мэдхгүй байгаа.Хүн бүхэнл хайртай гээд суудагч харамсалтай хайр бүхэн амьдрал болдоггүй. Хэрвээ одоо үерхэж байгаа найз банди чин дараах зүйлсийг хийдэг бол тэр амьдралынхаа туршид тиймл байна

- Тэр тамхи татдаг

- Архи уудаг

-Чамайг харддаг

- чамайг муухайгаар хэлдэг

-чамайг үл хүндэлдэг

-Чамааг өөрийнхөөрөө байлгах гэдэг

-Чамд халамжгүй

-Чамааг хуурдаг

-чамд тусалдаггүй 

- Чамайг ойлгодоггүй

бол тэр засарна гэж байхгүй. Үерхэж байхдаа охидууд энэ бүхнийг анзаардаггүй. Харин хамт нэг гэрт амьдраад ирхэд дээрхи  зүйлүүд анзаарагдаж энэ нь хэрүүл болж зөрчиодөөн үүсгэдэг. Хэрвээ хэн хэн нь ухамсартай нэгнийгээ ойлгодог  бол нэгэндээ үнэхээр хайртай бол энэ бүх асуудлаа шийдэж болох л юм. Ингээд охидууд найз залуугаас элдэв ааш гарч эхлэх үед өөрийн сонголтондоо харамсаж эхэлдэг. Магадгүй тэр үедээ хүүхэдтэй болцон байвал бүр сэтгэлээр унана.

 

2. Ээж болох

эмэгтэй хүн бүр санаандгүй болон мөн өөрөө хүссэнээр жирэмсэлж хүүхэдтэй болдог Ээж болно гэдэг хамгийн сайхан зүйл. Энэ хорвоод эмэгтэй хүн болж төрснийхөө хэргийг гаргаж байгаа зүйл гэж боддог.Ер нь нэтээр хэсэж, ном сонин уншиж ээж болох бэлтгэлээ бүр арван жилээсээл хийж эхлэх хэрэгтэй. Яагаад гэж та бодож магадгүй учир нь ээж болно гэдэг маш их хариуцлага байдаг.

-       Чи өвчтэй хүүхэд төрүүлж тэрний төлөө шаналмааргүй байгаа биздээ

-       Бас гэдсээ язруулж гоо сайхнаа алдмааргүй байгаа биздээ

-       Бас би мэдлэггүйгээсээ болж үр хөндүүлж, өвчилснөөр хэзээч ээж болж чадхгүй харамсалтай амьдармааргүй байгаа биздээ

-       Чи  хүүхэд асрах мэдлэггүйгээсээ болоод зовмооргүй байгаа биздээ

Энэ бүхнийг арван жилд сурч байх үеээсээл мэдэх хэрэгтэй.


Comments

mini bodluud

Сүүлийн бичлэгүүд

. санаа амар байх арга
. эзэн хичээвэл заяа хичээнэ
. төр улс
. авилгал. хээл хахууль
. авилгал. хээл хахууль
. бурхан
. охид
. үг
. вах
. миний бодол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. shinee

Бичлэг: 7 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax